Wednesday, August 14, 2013

Аустенит ган шинж чанар, хэрэглээ

-          Аустенит гангийн бүтэц
Аустенит нь γ гамма төмөрт ууссан нүүрстөрөгчийн хатуу уусмал юм. Түүний байрлалын тоо 12, кубын талуудад төвлөсөн талст оронт тортой, соронзонд татагдахгүй, харьцангуй зөөлөн (1668-1962МПа), 1147оС –ын температурт нүүрстөрөгч 2% хүртэл дээд хэмжээгээр уусах ба 727 оС –т 0.83% С агуулах гангийн нэг төрөл юм.
Аустенит ангилалын гангийн бүтэц нь хэвийн нөхцөлд феррит болон карбидуудаас бүрдсэн аустенитаас тогтдог. Аустенит ангилалын ганд 13% хүртэл хром, аустенитийг тогтвортой байлгах никель манган, азот холино. Энэ нь түүнийг өндөр температурт тэсвэртэй, гагнагдах чадвар сайтай, шугаман тэлэлтийн коэффициент ихтэй зэрэг шинж чанартай болгодог.
Аустенит бүтэц доторх никель, манганийн агууламж хангалттай биш байвал бүтэц нь -фаз бий болно. Энэ -фазыг 1050...11500С хүртэл халааж ус болон тосонд огцом хөргөхөд аустенит болж хувирах ба тасалгааны температурт бүтэц нь бэхждэг. Энэ ганг фазын хувиралд үл орох тогтворжсон аустенит бүтэцтэй байлгахын тулд дээрхи хоёр элемент ба төмрийн харьцааг зохицуулах хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд төмрийн оронд аустенит үүсгэдэг элементүүд марганец ба азотыг ашиглаж болно. Аустенитын ганд 0.1 % С байх боловч зарим үед 0.4 % хүртэл хэмжээтэй байж болно. Энэ илчийн боловсруулалтын үр дүнд жигд бүтэцтэй аустенит ган болно. Үүнээс гадна бусад перлит, мартенситын төрлийн гантай харьцуулахад даралтаар болон зоролтоор боловсруулалт хийхэд төвөгтэй, ширээсийн оёдол нь өндөр бутрамхай, дахин халалтаас үүссэн том мөхлөгийн бүтэц нь илчийн боловсруулалтаар жижгэрдэггүй мөн фазын дахин талсжихгүй онцлогтой.



4-р зураг. Аустенит гангийн бүтцийн зураг
-          Аустенитийн мөхлөг үүсэх
Ганг янз бүрийн температурт халааж янз бүрийн хэмжээтэй аустенитийн мөхлөгийг гарган авч болдог. Аустенитийн мөхлөгийн хэмжээнээс цаашдын хувирал, үүсэх хайлшийн шинж чанар ихээхэн хамаардаг. Жижиг мөхлөгтэй аустенитийн илчийн боловсруулалтаар үүссэн хайлш зуурамтгай болон уян налархай шинж чанар сайтай, янз бүрийн дотоод хүчдэлүүдэд мэдрэмтгий биш байдаг. Учир нь мөхлөгийн хэмжээ бага, таталцах болон түлхэлцэх харилцан үйлчлэл өндөртэй байдаг. Аустенит задрах үед шинээр кристалл үүсэх үйл явц ихэвчлэн мөхлөгийн захаар (хилээр) явагдана. Иймд аустенитийн мөхлөг жижиг байх тусам кристаллын төвүүд их болж дахин үүсэх кристаллууд (мөхлөгүүд) улам жижгэрч үүсдэг. АС1 температураас арай өндөр буюу 750оС-770оС хүртэл халаахад перлит фаз аустенит фаз болон хувирах хувирал явагдаж эхэлнэ. Аустенит фаз үүсэх үзэгдэл нь хоёр хувирал нэгэн зэрэг явагдах замаар үүсдэг. Феррит буюу α–төмөр, γ-төмөр буюу аустенит болж хувирах полиморф хувирал ба цементит, аустенитэд уусах гэсэн хоёр хувирал нэгэн зэрэг явагддаг.

Аустенитийн мөхлөг нь перлитийн феррит ба цементитийн зааг дээр үүсдэг. Цаашид үүссэн нь томорч, шинээр жижиг мөхлөг үүсэх гэх мэт талстжилт явагддаг тул хувирлын эцэст аустенитийн цементитийн хувьд нэгэн төрөл биш байдаг. Иймд энэ дутагдлыг арилгахын тулд уг хувирлыг удаан хугацаанд явуулдаг. Аустенит нь перлитийн мөхлөг бүр дээр олноороо үүсэх тул АС1 температураас дээш халаах үед хайлшийн мөхлөг жижгэрэх хувирал явагдана. 

-          Аустенит гангийн шинж чанар, хэрэглээ
Энэ гангууд нь урсалтын бат бэхийн хязгаар багатай, исэлдүүлэх орчинд зэврэлтэнд онцгой тэсвэртэй юм. Аустенитын ганг 600 градусаас дээш температурт ажиллах эд анги хийхэд ашигладаг учир тэр улайсалтын батжилтаар перлитийн болон мартенситын гангуудаас ялгаатай. Мөн соронзон нэвтрүүлэх чадвар нь тэгрүү тэмүүлдэг парамагнит чанартай. Талст (кристалл) хоорондын зэврэлтийн эсэргүүцэл өндөртэй, бага нүүрстөрөгчтэй 04Х18Н10 ба 03Х18Н12 маркийн гангууд аустенит ангилалд орно. Нүүрстөрөгчийн агууламж багатай гангууд нь азотын хүчил болон бусад идэмхий орчинд тэсвэртэй байдаг.

Энэ  ганд дулааны боловсруулалт хийж хатаасны дараа аустенит бүтцээ хадгалдаг. Энэ гангийн найрлаганд никель, маргенц нилээд хэмжээтэй ордог. Энэ гангаар өндөр болон критик цэгээс дээшхи параметртэй уурын халаагуур, уурын хоолой, арматур хийдэг. Аустенит ганг цахилгаан техникт соронзон чанаргүй материал, химийн үйлдвэрт зэвэрдэггүй ган мөн зэврэлд тэсвэрлэх чадвартай  хайлшуудыг хүхэр, хүчтэй хүчлийн орчинд  химийн тоног төхөөрөмжинд  өргөн ашигладаг  тусгай зориулалтын ган юм.

Friday, August 9, 2013

Би хүлээсэн

Сэтгэлд хурсан гунигаа би сэмхэн залгиад инээмсэглэдэг 
Саргүй шөнө манан татахад  наран мандахыг хүлээж догдолдог
Сайхан чамайг ирэхгүй удахад сайн яваасай гэж залбирдаг  

Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ (О.Дашбалбар)

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү бүү түлх
 
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
 
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
 
Чамд дуралсан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамд хайралсаных нь нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
 
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдоно
 
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад
Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно
 
Өлгий, авс хоёрыг хүн болгон дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Өргөн хорвоод хүн ингэж хайраар л дутаж болохгүй
 
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
 
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла 

Wednesday, August 7, 2013

Тэнгэр шиг бай <О.Дашбалбар>

Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
 Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... 
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... 

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов! 
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
 Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна 
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март! 

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
 Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай 
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай 
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!... 

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ... 
Цөхрөл чамайг багалзуурдаж, целийн чоно шиг болгосон ч Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!... Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!..
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай... Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!... 

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи! Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
 Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ... Жамаараа ертөнцед юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !... 
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ . Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ... 
Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ 
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь, Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!... 
Юм бүхэнд өөрийн цаг буй, сөреөд нэмэргүй Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм... 
Ноён болохоос нь өмне хевгүүнийг басаж доромжилдог юм 

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай ! 
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм 
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !... Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй 
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март 

Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай 
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!... Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс 
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!... Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай 
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай! Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур, 

Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир! Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хеөж чигийг барь!... 
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
 Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...